ARKA | |
Сүүлийн үеийн мэдээТехнологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Google компани сүүлийн жилүүдэд үндсэн салбар болох програм хангамжаасаа дутуугүйгээр техник хангамжийн салбарт тэргүүлэгч болоод байгаа билээ. Хэдхэн долоо хоногийн өмнө шинэ утас, чихэвч, VR төхөөрөмжүүдээ танилцуулсан тус компани самбарын салбарт хувьсгал хийхээр "Jamboard" төсөл дээр ажиллаж байгаа юм. Одоогоор туршилтын шатандаа яваа "Jamboard" нь Google cloud дээр мэдээллээ хадгалж Google drive шиг нэгэн зэрэг мэдээлэл нэмж солилцох боломжийг олгох ба багаар хамтран ажиллах үйлийг шинэ төвшинд аваачих зорилготой аж. Learning to walk by pushing wheeled toy.jpg 10 сарын 25 — АНУ-ын Хүүхдийн эмнэлгийн академи хоёр ой хүртэлх насны хүүхдэд дэлгэцтэй электрон зүйлс хэрэглүүлэхгүй байх зөвлөгөөнийхөө насны хязгаарыг ой хагас болгон бууруулсан байна. Гэхдээ 5 хүртэлх насны хүүхдийн өдөрт дэлгэц ширтэх цагийг нэг цагаас хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан ба хөдөлгөөн болон амьд харилцааг чухалчлахыг сануулсан байна. Shadow Hand.jpg 9 сарын 30 — Австралийн Куйнсландын Технологийн их сургуулиас 10 сарын 3-25 үеэр робот бүтээх ба робот харааны хичээлийг онлайнаар үнэгүй заана. Оролцогч нь тодорхой түвшиний програмчиллын мэдлэг ба математикийн мэдлэгтэй байвал илүү бодитой хичээлийг сурах болно. |Хичээлд бүртгүүлэх. AlfedPalmersmokestacks.jpg 9 сарын 6 — Хотын агаарын бохирдлоос болж хүний тархинд хэвийн хэмжээнээс их нано соронз хуримтлагддагийг Их Британи ба АНУ-ын их сургуулийн эрдэмтэд тогтоов. Хүний биен дэх биологийн соронз нь зургаан талт ба найман талт хэлбэртэй байдаг гэтэл гадна орчны бохирдлын эх үүсвэрийн соронз нь дугуй хэлбэртэй байсан бөгөөд тархинд байгалийн бус эх үүсвэрийн цагаан алт, никель, кобальтын нано ширхгүүд байгааг илрүүлжээ. 150 нанометр ба бага хэмжээтэй нано металл ширхгүүд нь хамраар амьсгалд орж олфакторын бөмбөлгөөр тархинд нэвчдэг байна. Энэ ширхгүүд тархинд орсноор толгой өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх ба бусад тархины өвчлөлтэй шууд хамааралтай байх боломжтойг мэдэгджээ.Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудhttp://youtube.comhttp://https://youtu.be/vN8U2MHjyxs http://wapdam.com АнгилалуудНийтлэлСүүлийн бичлэгүүд(гарчиггүй)Эмийн ургамал Эмийн зохистой хэрэглээ Denkpharma Монголд Антибиотикийн зохистой хэрэглээ Сүүлийн үеийн мэдээ НайзуудDalaiOyungerel106 эм зүйн блог Урангоо Odonchimeg ЮүКи Эм Зүй-RuBy105 M.Sugar |