ARKA

Denkpharma Монголд

“Эрүүл мэндэд чанарыг” гэсэн уриатайгаар ажилладаг Германы эмийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг Денкфарм компани нь Монгол улсын эмийн зах зээлд дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартай эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэх зорилготойгоор ажилласаар өдгөө Монголд 16 гаруй жил болжээ. Тус компани чанартай эмийн бүтээгдэхүүнээ Монгол дахь албан ёсны дистрибьютерууд болох Монос, Азифарм, Омбол, МЭИК компаниудаар дамжуулан УБ хот болон хөдөө орон нутаг даяар түгээж байна. Түүнчлэн Денкфарм компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч компаний мэргэшсэн баг хамт олон ажиллаж, эмч мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой нарийн мэргэжлийн эмч, эмч зүйч нарын зөвөлгөө, сургалтаар хангаж эрүүл мэндийн салбарт Европ стандартыг нэвтрүүлэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна. Денкфармын “Герман чанар”,“Европ стандарт”-ыг мэдрүүлэх өндөр чанартай бүтээгдэхүүнийг Герман дахь үйлдвэрээс нь агаарын тээврээр шууд татаж аван, хадгалалт тээвэрлэлтийн онцгой горимыг хангаж Монголын хэрэглэгчдэд 10 гаруй жилийн турш тасралтгүй хүргэхийн зэрэгцээ, нарийн мэргэжилтнүүдийн нь шуурхай зөвөлгөө, орчин үеийн эмчилгээний стандартад нэвтэрсэн шинэ эм бэлдмэлүүдийг цаг алдалгүй шуурхай хүргэж ирсэн зэрэг үйл ажиллагаануудын дүнд тус компани нь Монгол улсын эмийн зах зээлд эзлэх байр суурь болон борлуулалтаараа тэргүүлэгчдийн хэмжээнд очжээ. Ялангуяа өвчин намдаах Дикло-денк лаа болон зүрх судасны эмийн бэлдмэлүүд нь Монголын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хамгийн эрэлт хэрэгцээ бүхий бүтээгдэхүүний нэг болсон бөгөөд удаа дараа Монгол улсын импортын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч ирсэн юм. Харин өнөөгийн бидний амьдралын хэв маяг, хэрэглэж буй хоол хүнс, агаар, орчин, нийгмийн стресс зэрэг бүхнээс улбаалан Монголд төдийгүй дэлхийд өвчлөл маш ихээр нэмэгдсээр байна. Иймд Денкфармын Монгол дахь албан ёсны төлөөлөгч компаниараа дамжуулан өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийг даамжруулахгүй байхад нь туслах зорилгоор эрүүл мэндийн боловсрол олгоход өөрсдийн оюуны хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Иймээс цаашид ч “Эрүүл Монгол хүн”-ий төлөө, хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажилласаар байх болно.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://youtube.com
http://https://youtu.be/vN8U2MHjyxs
http://wapdam.com

Ангилалууд

Нийтлэл

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
Эмийн ургамал
Эмийн зохистой хэрэглээ
Denkpharma Монголд
Антибиотикийн зохистой хэрэглээ
Сүүлийн үеийн мэдээ

Найзууд

Dalai
Oyungerel106
эм зүйн блог
Урангоо
Odonchimeg
ЮүКи
Эм Зүй-RuBy105
M.Sugar



:-)
 
xaax