ARKA

Антибиотикийн зохистой хэрэглээ

Антибиотикийн зохистой хэрэглээ Антибиотик гэж юу вэ? Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой. Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол: •Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө. •Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө. •Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэх болно. Антибиотикийг буруу хэрэглэвэл: Хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл: • Өвчний шинж тэмдэгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй болдог. • Өвчин архагшина. •Тунг хэтрүүлэн хэрэглэвэл: • Зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг. Заасан хугацааны туршид гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол: • Эмчилгээ дутуу хийгдэнэ. • Өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог. Антибиотикийн дасал гэж юу вэ? Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрэвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд: * Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх * Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх * Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх * Ихэнхи антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл: Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй. Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй. Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй. Учир нь тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг. Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдээрэй. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалаарай. Хугацаа дууссан бол бүү хэрэглээрэй.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://youtube.com
http://https://youtu.be/vN8U2MHjyxs
http://wapdam.com

Ангилалууд

Нийтлэл

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
Эмийн ургамал
Эмийн зохистой хэрэглээ
Denkpharma Монголд
Антибиотикийн зохистой хэрэглээ
Сүүлийн үеийн мэдээ

Найзууд

Dalai
Oyungerel106
эм зүйн блог
Урангоо
Odonchimeg
ЮүКи
Эм Зүй-RuBy105
M.Sugar



:-)
 
xaax